ООО "Научно-Производственное Объединение ЭМ-ЦЕНТР"
Доктор Шаблин npo@shablin.ru
+7 (3012) 21-17-95
Оптовые продажи optshop@shablin.ru
+7(3012) 21-17-53

ЭМ Технологиор хавдрыг анагааж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Анагаах ухааны доктор, “ЭМ-ЦЕНТР Шинжлэх ухаан-Үйлдвэрлэлийн нэгдэл”-ийн ерөнхий захирал, «ЭМ» технологийг үүсгэн байгуулагч П.А.Шаблин олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд нээсэн 100 хувийн байгалийн гаралтай био бэлдмэлээр бүх төрлийн хавдрын эсийг эрт  үед нь оношлон эмчилж буй талаар Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хүргэв. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцав.
 


-Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэлээн дээгүүрт жагсдаг. Хорт хавдрын эсийг урьдчилж оношлон эмчилж буй эмчилгээний онцлогийн талаар яриагаа эхлэх үү?


-Миний хувьд ОХУ-ын “ЭМ” технологийн зохиогч нь. «ЭМ» гэдэг нь буриад, монголын эм гэсэн үг, араас нь технологи залгаж “ЭМ” технологи гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Технологийн үндэс нь ашигт микроб, нян бактерийн тусламжтай хүрээлэн буй орчин болон хүнийг эрүүлжүүлэх технологи юм.

4.5 тэрбум жилийн өмнөөс манай гараг дээр амьдрал микробоос эхэлсэн. Тиймээс микроб нь хүрээлэн буй орчин, хүн, амьтанд зохих хэмжээний нөлөөтэй. Олон тэрбум жилийн өмнө манай гараг өнөөгийн ердийн амьдралд нийцэхгүй галт уулын лав, хорт бодис, хорт хийгээр бүрхэгдсэн амьдрахад бэрхшээлтэй газар байж. Өнөөдрийн энэхүү гайхамшигт био амьдрал хэлбэрүүдийг үүсгэх эхлэлийг микробууд тавьсан гэж ойлгож болно. Энгийн микробын хөгжлийн явцад илүү нарийн амьд организм үүсч, түүний үр дүнд өнөөгийн ургамал, амьтдын ертөнц үүссэн. Микроб бол ертөнцийн эрүүл орших нөхцлийг нь хангаж хянахаас гадна органик нийлмэл бодис үүсгэж, задлах үүрэгтэй. Жишээ нь, хүний бие махбодид хорт бодис хуримтлагдахад микроб нянгийн тусламжтай хорт бодисыг задалж бие махбодиос гаргах үүрэгтэй.

Харин хүний бие махбодид органик бодис, аминдэм, фермент, гормон дутагдахад микробоор дамжуулан тэдгээрийг яаж нөхөж бүрдүүлж болох  вэ гэдгийг туршиж байна. Нян микроб нь бидэнд хэрэггүй илүүдэл хортой бодисыг задалж, биеэс гаргахаас гадна хэрэгтэй бодисыг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Шинжлэх ухаан XX зууны турш микробыг бактерийн зэвсэг, антибиотик бүтээх, бусад нэгдлүүдийг задалж устгах зориулалтаар ашиглаж ирсэн. Өнөөдөр бид микробыг бүтээн байгуулах, хамгаалах, эрүүлжүүлэх үйлсэд ашиглаж байна. Эцсийн дүнд туршилт судалгаагаар микроб нь ямар ч өвчнийг анагаах чадвартай болохыг тогтоосон. Английн эрдэмтэн судлаачид саяхан эрдэм шинжилгээний Олон улсын бага хуралд микробын тусламжтай ирээдүйд  хорт хавдрыг эмчлэх эм бэлтгэх боломжтой юм гэж ярьж байсан. Харин Оросын Буриадад энэ эмчилгээний арга технологийг аль хэдийн буюу 8 жилийн өмнө нээж эмчилгээнд хэрэглэж байна.

-Таны нэвтрүүлсэн “ЭМ” технологийн давуу тал, хавдрын эс үүсч байгаа эсэхийг оношлоод байгаа  МЭТСИС аппаратыг сонирхож байна?

-Миний бие орчин үеийн шинэ дэвшилтэт, хямд бөгөөд өндөр үр дүнтэй эрүүл мэндийн салбарыг бий болгохоор ажиллаж байна. Зохион бүтээсэн технологи бол хамгийн анхан шатных. Эмчилгээ оношлогооны давуу тал нь эхлээд МЭТСИС аппаратаар хүний бие организмд хэмжилт хийнэ. Ингэхдээ хүний биед хорт хавдартай эсэх, хавдрын өмнөх үе шат, түүгээр ч барахгүй хавдар болон бусад хүнд архаг өвчнийг үүсгэдэг гол шалтгаан, эх үүсвэр, үндэс суурь болдог уургийн тэнцвэртэй байдал алдагдсан эсэхийг молекулын түвшинд оношилдог. Зөвхөн хорт хавдрын эсийг тодорхойлоод зогсохгүй зүрх судас, тархины даралт, чихрийн шижин, бөөрний дутагдал, нойр булчирхай зэрэг хүний бие организмд байгаа бүхий л  өвчний суурь болдог уургийн тэнцвэртэй байдлын алдагдлыг эсийн түвшинд оношилж байна. Эрт үед нь оношилсноор био бэлдмэл бүтээгдэхүүнүүдээр тухайн өвчнийг газар авахуулахгүй эмчилж илааршуулж байгаагаараа манай технологи давуу талтай.
 
-Эм бэлдмэлүүдээ хэдий хугацааны судалгаа шинжилгээний үр дүнд бүтээв? Туршилт хэр үр дүнтэй болсон бэ?

-Хорт хавдрын эсрэг эдгээр эм бэлдмэлээ ашигтай бактеруудын үндсэн дээр бүтээсэн. Буриадын үндэсний исгэлэн сүүгээр хийсэн ундаа байдаг. Үүний хөрөнгийг исэлдүүлээд байгаа микроб нь Байгаль нуурт байдаг. Байгаль нуур бол манай гарагийн их өвөрмөц тогтоц. Зөвхөн Байгаль нуурын ойр орчмоор амьдардаг амьтан ургамал, амьд биетүүд бий. Байгаль нуураас алслагдаад ирэхээр тэр амьд биет нь өөр хаана ч байдаггүй. Мөн микробууд ч адилхан. Хоормог гэж нэрлээд байгаа ундааг монголчууд хэрэглэдэг, мэддэг байсан. Энэ ундааг Байгаль нуураас холдох тусам хэрэглэдэггүй, хийдэггүй. Үүний доторх өөрөө өөрийгөө зохицуулах механизм нь маш тогтвортой  байдаг. Айргийг саванд хийгээд удаан хугацааны дараа нээгээд үзэхэд муудаад, таагүй үнэртэй болдог. Тэгвэл курунга гэдэг үхрийн сүүний гаралтай ундааг саванд хийгээд хадгалахад хэдэн жил ч болдог. Тэгэхээр курунга ундааны микроб нь өөрийгөө зохицуулах механизмтай болохоор мууддаггүй байх нь. Хүнд  өөрийгөө зохицуулдаг механизм бий. Энэ зохицуулга нь алдагдахаар өвчин эмгэг үүсдэг. Миний хийсэн бүтээгдэхүүн бол өөрийн зохицуулалтаа алдсан эд эсийг сэргээж өгдөг. Микроб бараг хүн шиг, тэдэнд юуг сайн зааж өгнө тэдгээрийг сайн хэрэгжүүлдэг, юмыг сайн сурч чаддаг. Хэрэв микробыг хорт хавдартай тэмцэхэд сургавал маш сайн тэмцдэг. 

-Энэхүү эм бэлдмэл нь хичнээн төрлийн өвчнийг анагаах чадалтай гэсэн үг вэ?

-Эдгээр бэлдмэлийн суурь нь хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Үүн доторх микробыг нь хорт хавдрын үйлчлэлд сургасан байдаг. Эдгээр нь олон талын үр өгөөжтэй, олон төрлийн өвчнийг эдгээж чадна. Эмч нар микробт үндэслэсэн бүтээгдэхүүн нь яагаад олон төрлийн өвчнийг анагаах чадвартайг сайн ойлгодоггүй. Энэ технологийг аль ч газрын эмч нар ойлгодоггүй болохоор эсэргүүцдэг, хүлээн зөвшөөрдөггүй. Хүний бие организм дахь био химийн урвалууд нь хүчиллэг, шүлтлэг байдаг. Бүх өвчнийг хүчиллэгийн болон шүлтлэгийн гэж хувааж болно. Хэрэв микробыг хүчиллэг болон шүлтлэг өвчинд үйлчлүүлээд сургах юм бол бүх төрлийн өвчнийг эмчилж чадна.

-Хорт хавдартай хүмүүс таны технологиор бүтээсэн био бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?

-Энэ бол зохицуулах үйлчилгээтэй, өндөр түвшний  эмчилгээний чанартай, хүнсний бүтээгдэхүүн. Хүссэн хүн бүр хэрэглэх боломжтой.  Үүнийг идэж, ууснаар хүнд ямар ч хоргүй. Зөвхөн эрүүлжихэд ач тустай.




-“ЭМ” технологиор хорт хавдар болон бусад өвчнийг эмчилдэг гэлээ. Одоогийн байдлаар хэдэн хүнийг эмчлээд байна вэ. Нааштай үр дүн гарч байна уу?

-Эмчилгээг 1000 өвчтөнд туршихад үйлчлэл нь албан ёсны эмнэлэг, анагаах ухааны  үзүүлэлтээс хавьгүй өндөр байсан. Би 8 жилийн турш Монголын ЭМЯ болон эмч нарт эдгээр бэлдмэл бүх төрлийн өвчинд эмчилгээний өндөр үр дүн үзүүлээд байна гэдгийг тайлбарлаж ойлгуулахыг оролдсоор ирсэн. Хэвлэлд ярилцлага өгөхөд сэтгүүлчид надаас «Таны асууж байгаатай адил ямар үр дүн гарсан бэ» гэж асуудаг. Өндөр үр дүн гарсан гэж хэлэхэд хэн ч итгэдэггүй.

Био гаралтай био ген элемент олон биш, үндсэн элемент гэвэл дөрөвхөн байдаг. Эдгээр элемент нь ургамал, амьтны ертөнцөд ч адил. Эрдэмтдээс ийм цөөн элементээс яагаад ургамал болон амьтны хоёр өөр ертөнц үүссэн юм бэ гэж асуух хэрэгтэй. Энэ асуултад хариулахгүйгээр орчин үеийн анагаах ухаан ямар ч өвчнийг эмчилж чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс дэлхий нийт олон төрлийн өвчнийг анагааж чаддаггүй. Яагаад гэвэл орчин үеийн анагаах ухаан байгалийн гол хуулийг мэддэггүй учраас эмчилж чадахгүй байгаа юм.

-Байгалийн гол хуулийг тайлж мэдээд эмчилгээнд ашиглаж байгаа гэж ойлгож болох уу?

-Манай гараг дээрх бүхий л амьд организм  баруун, зүүн хуваагдлаас үүссэн. Ингэж хувааж буй нь байгалийн гол хууль юм. Орчин үеийн шинжлэх ухаан үүнд анхаарал хандуулдаг. Хоёр хувааж буй нь өвчинд яаж нөлөөлж буйг би ойлгуулахын тулд өөрийн орны эрдэмтэн, доктор, профессоруудад маш энгийн асуулт тавьдаг. Байгаль яагаад цөөн тооны үндсэн элементийн тусламжтай хоёр өөр ертөнцийг бүрдүүлж байна вэ гэдэг.  Ургамлын ертөнц нь баруун, амьтны ертөнц нь зүүн байгаа.
Жишээ татья л даа, хүний хоёр гарын байрыг солих ямар ч боломжгүй.  Баруун, зүүн тал гэдэг үндсэн хуваагдал макро төдийгүй бичил түвшинд ч, уургийн молекулд ч бий. Ямар нэг шалтгаанаар баруун, зүүн тал солигдоод эргэвэл ердийн үйл явц биш. Тэгэхээр энэ уураг эрэмдэг уураг болно. Хэрэв ийм эрэмдэг уураг элгэнд хуримтлагдвал элэгний хатуурал, бөөрөнд хуримтлагдвал бөөрний өвчлөлүүд үүснэ. Уураг тархинд эрэмдэг уураг хуримтлагдвал альцгеймер, шизофрени зэрэг тархины архаг өвчин үүсч байх жишээтэй.

Эд эс өөрийн гэсэн орон зайн зохиомжтой. Орон зайн зохиомж нь баруун, зүүн талтай. Энэ бол байгалийн гол хууль. Симметр гэдгийг бүгд мэднэ. Симметр гэдэг нь тэгш хэм. Тэгш биш хэм нь асметр. Харин диссиметр гэж юу болохыг цөөн хувь нь мэднэ. Диссиметр гэдгийг аль ч эмчээс асуухад хариулж чадахгүй. Энэ бол баруун, зүүн гэж нарийн чанд хуваарилсан байдлыг хэлж байгаа юм. Байгалийн хамгийн гол энэ хуулийг алдагдуулж болохгүй. Аливаа өвчний үндэс нь диссиметр алдагдсанаас үүсдэг. Диссиметр алдагдаагүй тохиолдолд өвчин үүсэхгүй. Диссиметр алдагдахад орон зайн зохиомж алдагддаг. Хэрэв эд эс бүтэн байвал бүх зүйл хэвийн байна. Эд эс алдагдсан бол баруун, зүүн тал нь эргэсэн гэсэн үг. Хэрэв баруун, зүүн нь солигдож алдагдаагүй бол зөв хэм. Эд эс зөв хэмтэй байвал эрүүл эд эс болно. Нэг нь эргэсэн, баруун зүүн нь алдагдсан тохиолдолд өвчин үүснэ. Манай анагаах ухаан химийн алдагдал, зөрчилд төвлөрч, химийн бодис, эм бэлдмэлээр эмчлэх гэж оролддог. Орон зайн зохиомж алдагдана гэдэг нь химийн биш физикийн үзэгдэл болж таарч байна. Бид эмнэлэгт олон төрлийн шинжилгээ өгдэг. Тэгэхэд эд эсийн баруун, зүүн тал нь солигдож, орон зайн зохиомж нь өөрчлөгдсөн байна гэдгийг нэг ч шинжилгээ харуулж чаддаггүй.

-Та Монгол Улсад 10 жилийн дотор хавдрын өвчлөлийг устгах зорилго тавьж байгаа гэсэн. Энэ дагуу ямар ажил зохион байгуулах гэж байна вэ?

-Юуны түрүүнд монголын эмч нарыг сургах бодолтой байна. Байгалийн гаралтай эм бэлдмэлээр бүх өвчнийг эрт үед нь оношлон, төгс эмчлэх сонирхолтой олон эмч бий. Тэдний хүсэл сонирхлыг өөрийн эмчилгээний аргад татан оруулах хүсэлтэй. Орос оронд би 20 эмчийг өөрийн эмчилгээний аргад сургасан. Тэд өөрийн орон нутагт эмчилгээ, үзлэг хийгээд явж байна. Энэ нь Орос орон шиг олон хүн амтай улс орны хувьд маш бага тоо юм. Тиймээс ирэх жилд 100 эмчийг сургана. Ингээд жилээс жилд өснө. Монголд ч гэсэн энэ аргаар ажиллах бодолтой байна. Одоогийн байдлаар Монголд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр эмч байгаа. Тэд өөрсдийн чадлаар иргэдэд хүрч үйлчилж байна. Ард түмэн энэ эмчилгээний ач тусыг мэдрээд эхлэхийн цагт энэ аргыг хэрэглэхийг хүснэ, шаардана. Тэр үед энэ эмчилгээ ЭМЯ-ны түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх болно. Үүний төлөө л ажиллана даа. ОХУ-ын Буриадын шинэ Ерөнхийлөгч орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглаж, нэвтрүүлэхийг маш их дэмждэг. Тэрээр намайг урьж, энэ аппаратны үйлдвэрийг Буриадад байгуулахаар ярилцсан. Хэрвээ энэ аппаратыг Буриадад үйлдвэрлэж эхэлвэл үнэ нь хямдарна. Тэгвэл Монголын эмч нар хэдэн мянгаар нь авч ашиглах боломжтой болно.

-Таны нэвтрүүлсэн эмчилгээг дэлхийн хичнээн оронд хэрэглэж байгаа вэ. Мөн манай иргэд хэр сонирхож байна вэ?

-“ЭМ” технологиор бүх төрлийн өвчин болон ихэнхдээ хорт хавдрыг эмчлэх боломжтой. Өвчнийг эрт оношилвол эмчлэхэд илүү дөхөмтэй. Цаг хугацаа их алдсан, хүндэрсэн үед эмчлэх боломжгүй. Монголоос сард 30-70 хүн байнга Улаан-Үдэд ирж үйлчлүүлж, хяналтад байдаг. Зарим өвчтөн оройтсон хойноо ханддаг. Гэхдээ ихэнх нь сайн үр дүнд хүрч, баярлаж талархсанаа хэлдэг.

Хэвлэлийн хурлын үеэр 74 настай, иргэн Ч.Ишгалдан, 2009 онд анх нойр булчирхай нь өвдөж, шинжилгээ өгөхөд элэгний хатуурал гэсэн онош гарсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сараас энэ био бэлдмэлийг хэрэглэн одоо эрүүл болсон. Биед гарсан өөрчлөлтийн талаар эмчээс зөвлөгөө авч, хяналтад байдаг гэдгээ хэлж байв.
 

Ж.Болор 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Источник: http://montsame.mn 

Комментарии (0)